Олон улсын үзлэг эмчилгээ
Амбулаторийн үзлэг эмчилгээ(Солонгос улсын эрүүл мэндийн даатгалгүй гадаад иргэд)
Үзлэгийн цаг захиалах
+82-2-6986-5894 дугаарт холбогдоно уу
ewha.mongol@gmail.com хаяг руу и-мэйл бичнэ үү
Онлайнаар цаг захиалах хүсэлт илгээнэ үү
өвд ирэх(зарим өдөр үзлэгийн цаг дууссан байж болзошгүйг анхаарна уу)
Олон улсын эмчилгээний төвд ирэх
1-р давхарт байрлах Олон улсын эмчилгээний төвд ирнэ. Бүртгүүлэхийн тулд гадаад иргэний үнэмлэх болон гадаад паспортоо авч ирээрэй. Хэрэв танд эмчилгээний түүх, шинжилгээний хариу болон CD зураг бий бол эдгээр материалаа өгөхийн тулд 10 минутын өмнө ирээрэй. Ингээд та эмчилгээний картны дугаараар хуваарилсан эмчид очиж үзүүлнэ.
Эмчтэйгээ зөвлөлдөх
Эмч таны эрүүл мэндийн байдал, үзлэг эмчилгээний төлөвлөгөөний талаар тантай зөвлөлдөөд шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг санал болгоно. Олон улсын эмчилгээний төвийн сувилагч болон координатр танд шинжилгээний цаг болон дараагийн үзлэгийн цаг захиалахад туслана.
Төлбөр төлөх
Үзлэг, эмчилгээний төлбөрийг бэлэн мөнгөөр(солонгос вон) болон зээлийн картаар төлж болно. Хэрвээ танд валют солиулах үйлчилгээ хэрэгтэй бол төв байрны газар доорх В1 давхарт байрлах банкинд мөнгөө солиулж болно. Эмчийн зөвлөгөөнөөс бусад үзлэг эмчилгээ, шинжилгээний төлбөрийг эмнэлгийн дотоод журмын дагуу цаг захиалах үедээ төлнө. Та өөрийн даатгалын компанид бичиг баримт илгээх шаардлагатай бол олон улсын даатгалын маягтаа авчирна уу.
Шинжилгээ өгөх болон жор авах
Төлбөрөө төлсний дараа, захиалсан цагтаа шинжилгээгээ өгнө. Жороо хэвлэж аваад эмийн сангаас эмээ авна уу