Skip To Content
Print

Шат дараалал

STEP 1 Захиалга
STEP 2 Бэлтгэх зүйл хүлээн авах болон захиалга баталгаажуулахаар утсаар ярих
STEP 3 Бүртгэл
STEP 4 Эмчтэй уулзаж зөвлөгөө авах
STEP 5 Төлбөр төлөх
STEP 6 Шинжилгээ өгөх
STEP 6 Шинжилгээ дуусах, захиалга өгөх

Захиалга

  • Утсаар захиалга өгөх: 02-6986-2222~4
  • Төвд ирж захиалга өгөх: И-Хуа их сургуулийн Сөүл салбар эмнэлгийн C барилга 3-р давхар, Велнес Эрүүл мэндийг дэмжих төвийн мэдээллийн лавлах
  • Интернет захиалга : Доорх товчлуур дээр дарж интернэтээр захиалга өгөх боломжтой
  • Эмчээс зөвлөгөө авах цаг : Ажлын өдөр 09:00~17:00 цаг. Ажлын өдөр(бямба, ням, нийтийн амралтын өдрөөс бусад өдөр)
    Шинжилгээ өгөх өдөр тогтоогдвол мэргэжлийн сувилагч утсаар холбогдоно. Шинжилгээний захиалга өгөхдөө ууж байгаа эмийнхээ талаар урьдчилан мэдээлнэ үү

Бэлтгэх зүйл хүлээн авах болон захиалга баталгаажуулахаар утсаар ярих

  • Шинжилгээ хийлгэх захиалга өгсний дараа шинжилгээний багцын мэдээлэл болон бэлтгэх зүйлийг хүлээн авна.
  • Шинжилгээ хийлгэхээс 1 долоо хоногийн өмнө захиалгыг баталгаажуулахаар утсаар (хэппи кал) холбогдоно.
  • Шинжилгээ өгөхөөс 1 өдрийн өмнө гар утсаар мэдэгдэл зурвас(SMS) илгээнэ.

Бүртгэл

  • Велнес Эрүүл мэндийг дэмжих төвийн мэдээллийн лавлах дээр очиж захиалгаа баталгаажуулан бүртгүүлнэ.
  • Бэлтгэсэн зүйлээ өгнө(эрүүл мэндийн асуулгын хуудас, өтгөний сорьц гэх мэт).
  • Шинжилгээний нэр төрөл болон хийлгэх шат дарааллыг хэлж өгнө

Эмчтэй уулзаж зөвлөгөө авах

  • Шинжилгээ хийлгэхийн өмнө эмчтэй уулзан зөвлөгөө авч, эрүүл мэндийн асуулгын хуудас, зөвшөөрлийн хуудас бөглөнө.

Төлбөр төлөх

  • Эрүүл мэндийн шинжилгээний төлбөр төлнө.

Шинжилгээ хийлгэх

  • Хувцсаа тайлж шинжилгээ хийлгэхэд өмсдөг хувцас болон таавчиг өмсөнө(бүх гоёл чимэглэл, үнэ цэнэтэй зүйлсээ тусад нь хадгалуулах боломжтой),
  • Багц шинжилгээний хөтөлбөрийн дагуу шинжилгээг хийнэ(Багцаас хамаарч шинжилгээ 3~6 цаг үргэлжилнэ)

Шинжилгээ дуусах

  • Гэртээ харьсны дараа анхаарах зүйлийг хэлж өгнө(хоолны тасалбар олгоно),
  • Шинжилгээний хариу авах өдрөө захиалах: Төвд ирж эмчтэй уулзах уу, шуудангаар хариугаа авах уу гэдгээ сонгоно.