Skip To Content
Print

Анхаарах зүйл

Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр

  • Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хэт ачаалалтай ажиллахаас татгалзах хэрэгтэй. Тайван тогтуун байж, хангалттай унтаж амраарай. Эрүүл мэндийн.
  • асуулгын хуудсаа урьдчилан хариулж бөглөөд шинжилгээ өгөх өдөр заавал авчирна уу.

Хоол хорих

  • Оройн 7 цагаас өмнө хөнгөн хооллоорой.
  • Оройн 9 цагаас хойш хоол бүү идээрэй.(ус уух, бохь зажилах, тамхи татах ч бас үүнд хамаарна)

Өтгөний сорьц авах

  • Өтгөний сорьцыг аль болох шинжилгээ өгөхийн өмнөх өдөр авна уу.
  • Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ өгөхөөр захиалга өгсөн үйлчлүүлэгчид хоолны дэглэм болон туулгах эм уух аргыг тусгайлан зааж өгнө

Шинжилгээ өгөх өдөр

  • Өглөөний хоол идэхгүй байхаас гадна ус ууж, тамхи татаж, бохь зажилж болохгүй.
  • Төвд ирэхдээ эрүүл мэндийн асуулгын хуудас, өтгөний сорьцтой сав, нүдний шил, контакт линз зэргээ авч ирнэ үү.
  • Эрүүл мэндийн шинжилгээний багцанд шээсний шинжилгээ бас багтсан байдаг тул бүртгүүлсний дараа шээсээ аваарай.

Эм бэлдмэл

  • Даралтны эм, таталтын эсрэг эм: Шинжилгээ хийлгэх өдрийн өглөө(6 цагийн орчим) нэг балга усаар даруулж ууна.
  • Чихрийн шижингийн эм(инсулин тариа бас хамаарна): Хоол хорьсон цагаас цагаас эхлээд инсулин тариа болон чихрийн шижингийн эм уухаа зогсоох хэрэгтэй.

Бусад

  • Үнэ цэнэтэй зүйлээ биедээ авч явахгүй байхыг хичээгээрэй.
  • Жирэмсэлсэн байж болзошгүй хүмүүс шинжилгээ өгөхөөсөө өмнө жирэмсэн болсон эсэхээ шалгаарай.
  • Эмэгтэй үйлчлүүлэгчид сарын тэмдэг ирээгүй өдрөө сонгон шинжилгээ өгөх нь тохиромжтой. Сав авахуулах мэс засал хийлгэсэн үйлчлүүлэгч ч гэсэн аарцагны дотор байрлах эрхтнүүд хэвийн эсэхийг эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шинжилгээ багтсан байдаг.
  • Бүлэгнэлтийн эсрэг эм бэлдмэл(аспирин зэрэг) ууж байгаа хүн ходоодны дурангаар эдийн шинжилгээ хийлгэх юм уу ур авах мэс ажилбар хийлгэх тохиолдолд цус алдах магадлалтай тул шинжилгээ хийлгэхээс нэг долоо хоногийн өмнө тухайн эмийг бичиж өгсөн эмчлэгч эмчтэйгээ урьдчилан зөвлөх шаардлагатай бөгөөд эмээ үргэлжлүүлэн уусаар байх уу эсвэл уухаа зогсоох уу гэдгээ шийдвэрлэж зааврыг дагана. Шинжилгээ хийлгэхээр ирсэн өдрөө эм ууж байгаа эсэх талаар мэдэгдэнэ үү.
  • Ходоодны дурангийн шинжилгээнд унтуулгатай орох гэж байгаа үйлчлүүлэгч асран хамгаалагчтайгаа ирэх бөгөөд тухайн өдрөө машин жолоодож болохгүй.

Анхаарах эм бэлдмэл

  • Чихрийн шижингийн эмнүүдээс метформины найрлагатай эм бэлдмэл(жишээлбэл: Diabex, Janumet, Glupa, Trajenta Duo, Amaryl M) уудаг бол тодосгогч хэрэглэдэг шинжилгээ өгсний дараа 48 цагийн тус эм бэлдмэлийг уухыг зогсоох хэрэгтэй.
  • Цус бүлэгнэлтийн эсрэг үйлчлэлтэй эм бэлдмэл ууж байгаа хүн ходоодны дурангаар эдийн шинжилгээ хийлгэх юм уу ур авах мэс ажилбар хийлгэх тохиолдолд цус алдах магадлалтай тул шинжилгээ хийлгэхээс нэг долоо хоногийн өмнө тухайн эмийг бичиж өгсөн эмчлэгч эмчтэйгээ урьдчилан зөвлөх шаардлагатай бөгөөд эмээ үргэлжлүүлэн уусаар байх уу эсвэл уухаа зогсоох уу гэдгээ шийдвэрлэж зааврыг дагана. Шинжилгээ хийлгэхээр ирсэн өдрөө эм ууж байгаа эсэх талаар мэдэгдэнэ үү.
  • Diabex XR

    Diabex XR

  • Zanumet XR

    Zanumet XR

  • Trajenta-duoab

    Trajenta-duoab

  • Trajenta-duo

    Trajenta-duo

  • Amaryl-M

    Amaryl-M

Антитромботик цус бүлэгнэлтийн эсрэг эм бэлдмэлийн жишээ

  • Aspirin Protect Tab

    Aspirin Protect Tab

  • Astrix

    Astrix

  • Plavix

    Plavix

  • Pletaal Tab

    Pletaal Tab

Антикоагулянт цус бүлэгнэлтийн эсрэг эм бэлдмэлийн жишээ

  • Warfarin

    Warfarin

  • Paradaxa

    Paradaxa

  • Xarelto

    Xarelto

  • Eliquis

    Eliquis

  • Lixiana

    Lixiana