Skip To Content
Print

Эмнэлгийн даргын мэндчилгээ

Director of Ewha Womans University Mokdong Hospital
Өвчтөн бүрт "хамгийн чанартай" эмчилгээг амлаж, "хамгийн сайн" үйлчилгээг үзүүлэх болно.

1887 онд байгуулагдсан Солонгосын анхны эмэгтэйчүүдийн эмнэлэг болох Бугүнёгуан-ийг үүсгэн байгуулсан түүхийг үргэлжлүүлэн Ихуа их сургуулийн Мугдунг эмнэлэг нь 1993 онд байгуулагдсан юм.

Ихуа их сургуулийн Мугдунг эмнэлэг нь 5-дахь удаагийн 3-р шатлалын нэгдсэн эмнэлэг бөгөөд хорт хавдар, зүрх тархины судасны өвчин, эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг хүнд өвчин эмгэг, цусны даралт ихсэх, чихрийн шижин, үе мөчний өвчин зэрэг архаг өвчин тус бүрийн төрөлжсөн төвүүд дээр төвлөрсөн нарийн мэргэжлийн эмчилгээ хийж байна.

Мөн Сөүл хотын баруун өмнөд хэсэгт бүс нутгийн яаралтай тусламжийн төвийг ажиллуулж, хүнд, яаралтай тусламжийн өвчтөнүүдэд цаг алдалгүй эмчилгээ хийж, хамгийн хэрэгтэй үед итгэж болох эмнэлгийн байгууллага гэдгээрээ олны талархалыг хүлээсээр байна. Түүнчлэн Янчон-Гү хотын зөнөглөлийн эмгэгийг дэмжих төв, Янчон-гу хотын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах төвийн үйл ажиллагааг хариуцан явуулж, орон нутаг, төрийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

Ихуа их сургуулийн Мугдунг эмнэлгийн харьяа Ихуа их сургуулийн Эмэгтэйчүүдийн хавдарын эмнэлэг болон Ихуа их сургуулийн Урологийн эмнэлэг нь тус бүрийн мэргэшсэн эмчилгээний хүрээг нарийвчилан гаргаж өвчтөнүүд хамгийн сайн эмчилгээг нэг дороос хурдан авах боломжтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2009 онд нээгдсэнээс хойш Ихуа Эмэгтэйчүүдийн хорт хавдрын эмнэлэг нь эмэгтэйчүүдэд ээлтэй эмчилгээний орчинд дотоодын шилдэг эмэгтэйчүүдийн хорт хавдрын чиглэлээр мэргэшсэн чадварлаг эмч мэргэжилтнүүд үнэн зөв, эмчилгээ үйлчилгээг үзүүлж, өвчтөнүүдийн итгэлийг хүлээсээр ирсэн.

2022онд нээгдсэн Ихуа их сургуулийн Урологийн эмнэлэг нь БНСУ-ын их сургуулийн эмнэлгүүдийн дундах урологийн анхны төрөлжсөн эмнэлэг бөгөөд хүнд оноштой бүх өвчтөнийг хүлээн авч, эмчилж байгаа "Урологийн 4-р шатлалын эмнэлэг" болж эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Төрөлжсөн эмнэлгийнхээ амжилтыг тулгын чулуу болгон цаашид ч бусад эмчилгээний салбарт тэргүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

Ихуа их сургуулийн Мугдунг эмнэлэг нь өвчтөнүүд зөвхөн эмчилгээндээ анхаарлаа төвлөрүүлэх боломжтой дэвшилтэт эмчилгээний орчинг бүрдүүлэж, манай эмнэлэгээр үйлчлүүлж буй бүх өвчтөнд хамгийн сайн эмчилгээг үзүүлэхийн төлөө илүү улам их хичээн ажиллах болно.

Баярлалаа

Ким Хан Су,   
Ихуа их сургуулийн Мугдунг эмнэлгийн дарга