Skip To Content
Print

Эргэлт

Эргэлтийн (уулзах) цаг

  • Өвчтөний аюулгүй байдлыг сахин хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эргэлтийн цагийг хязгаарласан бөгөөд уг журмыг мөрдөхийг хүсье.
  • Эргэлтийг 2 цагт багтаана. Өрөөнд нь орж уулзах бол ажлын өдрүүдэд 18:00~20:00 цагт, амралтын өдрүүдэд 10:00~12:00, 18:00~20:00 цагт орж болно. 20 цагаас хойш орж гарахыг хориглоно.
  • Эрчимт эмчилгээний тасагт 13:00~13:30 , 19:00~19:30 цагуудад орж уулзах боломжтой.
  • Өвчтөнг эмнэлэгт хэвтэх үед эмнэлгээс өгсөн асран хамгаалагчийн үнэмлэхтэй хүн чөлөөтэй нэвтрэх боломжтой.
  • Дархлаа суларсан болон халдварт өвчтэй өвчтөн, тусгаарлагдан эмчлүүлж байгаа тохиолдолд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, өвчтөний аюулгүй байдлыг сахих зорилгоор эргэлт авахыг хориглодог.
  • Хувийн нууцаа хамгаалахыг хүсэх юм уу эргэлт авахыг хүсэхгүй байгаа бол эмнэлэгт хэвтэхдээ Санхүүгийн алба юм уу сувилагчид мэдэгдэнэ үү.
  • Эргэлт уулзалтын дэвтэрт заавал бүртгүүлнэ үү.

Эргэлт(уулзах) оруулах боломжгүй хүн

  • Өвчтөнийг хурдан эдгэрэхэд нь туслах, аюулгүй байдлыг сахин хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд 13-аас доош насны хүүхдийг халдварт өвчтэй өвчтөний өрөө болон эрчимт эмчилгээний өрөөнд оруулж уулзуулахыг хориглоно.
  • Ханиад болон халдварт өвчтэй асран хамгаалагчийг өвчтөнтэй уулзуулахгүй.
  • Халдвар тараах магадлалтай цэцгийн баглаа, тасалгааны цэцэг, гэрийн тэжээвэр амьтан зэргийг оруулахыг хориглоно.