Түүхэн товчоо
2015 ~ 설립
2009
-
- И-Хуа их сургуулийн Эмэгтэйчүүдийн хорт хавдар судлалын эмнэлэг байгуулагдав.
1993
-
- И-Хуа их сургуулийн эмнэлгийн Мугдун салбар эмнэлэг байгуулагдав.
1961
-
- Тундэмүнь эмнэлэгт Шинчун салбар эмнэлгийг нэгтгэв.
1954
-
- Шинчун салбар эмнэлэг байгуулагдав.
1953
-
- Пүсан Ewha Healing Center Сөүлд буцаж ирэв.
1952
-
- 6.25-ны дайны үед Пүсан хот руу дүрвэж очихдоо Пүсан хотын Тэчондун-д Ewha Healing Center-ыг байгуулж И Сэ Гюү профессорыг даргаар томилов.
1945
-
- И-Хуа их сургуулийн Тундэмүнь эмнэлэг байгуулагдав.
1930
-
- Лилиан Харрисын нэрэмжит эмнэлэг зөвхөн эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг Зүүн хаалганы Эмэгтэйчүүдийн эмнэлэг(East Gate Woman Hospital) болж шинэчлэн байгуулагдав.
1912
-
- Жондун дахь Бугүнёгуан эмнэлэг болон Зүүн хаалганы(Тундэмүнь-ий) Болдвин эмчилгээний төвийг Лилиан Харрисын нэрэмжит эмнэлэг(Lillian Harris Memorial Hospital) болгон нэгтгэж тус эмнэлгийн даргаар Dr. Mary S. Stewart-ыг урьж томилов.
1903
-
- Бугүнёгуан эмнэлэгт сувилагч бэлтгэх сургууль байгуулав.
1901
-
- Бугүнёгуан эмнэлгийн 5 дахь даргаар Солонгосын хамгийн анхны эмэгтэй эмч Пак Эстер томилогдов.
1893
-
- Бугүнёгуан эмнэлгийн 4 дэх даргаар Болдвин эмчилгээний төвийн дарга Dr. Mary M. Cutler-ыг урьж томилов.
1892
-
- Зүүн хаалганд(Тундэмүнь-д) Бугүнёгуан эмнэлгийн салбар Болдвин эмчилгээний төвийг байгуулав.
1890
-
- Бугүнёгуан эмнэлгийн 3 дахь даргаар Dr. Rosetta S. Hall томилогдож, эмэгтэйчүүдийн анагаах ухааны чиглэлээр И-Хуа сургуулийн 5 сурагчийг сургаж эхлэв.
1889
-
- Ажлын ачааллаас бие нь муудаж эх нутагтаа буцсан Dr. M. Howard-ыг орыг залгамжлахаар Dr. William .B. Scranton хүрч ирсэн бөгөөд Бугүнёгуан эмнэлгийн 2 дахь дарга нь болж эмчилгээгээ эхлэв.
1887
-
10-р сар
-
- 31-ний өдөр эмэгтэй эмч Dr.M. Howard хүрэлцэн ирэнгүүт Жондун дахь Хотын эмнэлгийн залгаа байшинд Эмэгтэйчүүдийн эмнэлгийг байгуулж, Гужун хаан түүнийг И-Хуа сургуулийн дэргэдэх Эмэгтэйчүүдийн эмнэлэг(Бугүнёгуан) хэмээн нэрийдэв.
1886
-
5-р сар
-
- Dr. William. B. Scranton болон түүний ээж И-Хуа сургуулийн үүсгэн байгуулагч Mary. F. Scranton хатагтай “Эрэгтэй хүний ажиллуулдаг эмнэлэгт эмэгтэйчүүд очиж болдоггүй солонгосын уламжлалт заншил”-ын талаар сонсож мэдээд Америкийн Методист сүмийн Гадаадад номлогч эмэгтэйчүүдийн нийгэмлэгт(Womans Foreign Missionary Society) эмэгтэйчүүдийн эмнэлэг байгуулах хөрөнгө мөнгө болон эмэгтэй эмч томилж өгөх хүсэлт гаргасан.
- Dr. William. B. Scranton И-Хуа сургуулийн дэргэд Хотын эмнэлэг байгуулав
1885
-
- Америкийн Методист сүмийн эмч номлогч Dr. William. B. Scranton өөрийн гэрийг эмнэлэг болгон засварлаад энгийн иргэдийг үзэж эмчилж эхэлсэн.