Танилцуулга
Зөв оношилгоо, оновчтой, шуурхай эмчилгээ
Ихуа их сургуулийн Мугдун салбар эмнэлгийн Бөөрний төв нь бөөрний үйл ажиллагааны доголдлоос үүдэлтэй бүх шинж тэмдэг, өвчнийг зөв оношилж, оновчтой, шуурхай эмчилгээ тусламж үзүүлдэг.
Бөөрний төвд цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижинтэй хавсарсан бөөрний өвчин, ямар ч шинж тэмдэггүйгээр илэрсэн шээсний эмгэг (цустай шээс, уурагтай шээс, идээтэй шээс), бөөрний түүдгэнцрийн үрэвсэл, бөөрний олон уйланхайт өвчин, шээсний замын халдвар (бөөрний тэвшинцрийн цочмог үрэвсэл, давсагны үрэвсэл), хаван зэрэг бөөрний өвчин болон бөөрний цочмог дутагдал, бөөрний архаг өвчлөл, эцсийн шатны бөөрний дутагдлыг эмчилдэг.