Түрүү булчирхайн хорт хавдрын төв
Танилцуулга
Ихуа их сургуулийн Урологийн эмнэлэгт түрүү булчирхайн хорт хавдрыг нэгөдөр оношлох систем
Ихуа их сургуулийн Урологийн эмнэлэгт түрүү булчирхайн хорт хавдрыг нэг өдөр оношлох систем нь түрүү булчирхайн хорт хавдрын сэжигтэй тохиолдолд (түрүү булчирхайн өвөрмөц эсрэгтөрөгч, PSA-ийн өсөлт) үзлэг хийлгэж буй өдөр MRI, түрүү булчирхайн эдийн шинжилгээ зэргийг багтаасан нэг цэгийн үйлчилгээ юм. Гэхдээ шинжилгээ өгөхийн өмнө ууж буй эм байгаа эсэх байвал тухайн эмний орц найрлага зэргийг шалгах болон хоол сойх шаардлагатай байдаг тул эхлээд Ихуа их сургуулийн Урологийн эмнэлэгийн лавлах руу залгаж зөвлөгөө авах хэрэгтэй.
Түрүү булчирхайн хорт хавдрын нэг өдрийн оношлогооны системийн лавлах
Дуудлагын төв 1666-5000
Энгийн захиалга ▶ Түрүү булчирхайн хорт хавдрыг нэг өдрийн оношилгооны систем мөн үү? Чагтлах
Европ, Америкийн өндөр хөгжилтэй орнуудад эрэгтэйчүүдэд хамгийн их тохиолддог, Солонгост ч мөн хурдацтай нэмэгдэж байгаа түрүү булчирхайн хорт хавдрыг оношилгоо, үе шатнаас нь хамааруулан Ихуа их сургуулийн Урологийн эмнэлгийн Түрүү булчирхайн хорт хавдрын төвд төрөл бүрийн, үр дүнтэй эмчилгээг үйлчилгээг хийсээр байна. Түрүү булчирхайн хорт хавдрын хувьд мэс заслын дараах бэлгийн амьдралыг хадгалахын тулд мэдрэлийн судсыг хамгаалах мэс засал хийдэг бөгөөд ДаВинчи Си мэс заслын роботыг ашиглан робот мэс засалд анхаарлаа хандуулж төрөл бүрийн мэс заслын эмчилгээ, туяа эмчилгээ хийдэг. Явц хурдан түрүү булчирхайн хорт хавдрыг мэс заслын болон туяа эмчилгээ, дааврын эмчилгээний хавсарсан эмчилгээ, түрүү булчирхайн үсэрхийлсэн хорт хавдрыг дааврын эмчилгээ, дааварт тэсвэртэй түрүү булчирхайн хорт хавдрын хими эмчилгээ, түрүү булчирхайн хорт хавдрыг эмчлэх эмнэлзүйн туршилтын шинэ эмийн эмчилгээг идэвхтэй эмчилж байна. Бид хорт хавдрыг өвчтөн бүрт тохируулан мэргэжлийн, үр дүнтэй аргаар эмчилдэг.
Ихуа их сургуулийн Урологийн эмнэлгийн Түрүү булчирхайн хорт хавдрын төв нь БНСУ-д түрүү булчирхайн хорт хавдрыг эмчилдэг хамгийн туршлагатай, Сөүл Асан эмнэлгийн профессор Ким Чун Сүгийг тустөвийн даргаар сонгон ажиллуулж байна.
Профессор Ким Чун Сү нь өнөөг хүртэл түрүү булчирхайн хорт хавдрын нийт 3800 хагалгаа хийсэн ба үүнээс 1100 нээлттэй хагалгаа, 2700 робот хагалгаа хийсэн нь дотооддоо хамгийн өндөр мэс заслын үзүүлэлт юм. Мөн тэрээр өнөөг хүртэл урологийн хорт хавдрын талаар 370 гаруй нийтлэл хэвлүүлж, Сөүл Асан эмнэлгийн Асан Амьдралын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн ерөнхийлөгч, Солонгосын Түрүү булчирхайн Нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд EBS телевизийн эрүүл мэндийн хөтөлбөрт зочин эмчээр уригдах болон өдөр тутмын томоохон төв сонинуудад түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээний талаар танилцуулга ярилцлага өгч байсан туршлагатай ёстой л түрүү булчирхайн хорт хавдрын практик болон судалгаа шижилгээний мастер эмч юм.
Профессор Ким Чун Сү тэргүүтэй робот мэс заслын чиглэлээр арвин туршлагатай Ван-Сок Ким, Тэ-Ён Шин, Хо-Ён Рю профессор нар өнөөдрийг хүртэл эмчилгээний хүсэлт гаргаж байж үзлэг хийгдэх боломжтой байсан Цусны хавдрын тасгийн профессор Чо Жун Мин, Цацраг туяа хорт хавдар судлалын тасгийн профессор Вон-Гын Жонг, Эмгэг судлалын тэнхимийн профессор Санг-Хи Парк гэх мэт салбар бүрийн туршлагатай, чадвартай эмч мэргэжилтнүүд Урологийн эмнэлэгтэй хамтран өвчтөн бүрт тохирсон эмчилгээг хийхийн чадах бүхнээ хийн мэрийн ажиллаж байна.
Хамгийн сүүлийн үеийн робот системийг ажиллуулж байгаа Ихуа их сургуулийн Урологийн эмнэлгийн түрүү булчирхайн хорт хавдрын төв нь өвчтөний хэрэгцээ, нөхцөл байдалд тохируулан эмчилгээ хийх боломжийг олгодог хамгийн сүүлийн үеийн 4-р үеийн робот мэс заслын төхөөрөмж болох ДаВинчи SP системийг нэмж нэвтрүүлсэн. BK-ийн хамгийн сүүлийн үеийн хэт авиан аппарат нь түрүү булчирхайн хорт хавдрыг илүү нарийвчлалтай оношлох боломжийг олгож, өвчтөнүүдэд хамгийн сайн эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байна.