Танилцуулга
Захын мэдрэлийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ
Захын мэдрэлийн эмгэгийн шинж тэмдэг нь ихэвчлэн гар, хөлнөөс эхэлдэг бөгөөд өвчтөнд ихэвчлэн мэдрэхүйн шинж тэмдгүүд (бадайрах, зүүгээр шивж байгаа юм шиг болох, янгинах, шатах мэт болох) илэрдэг.
Зүгээр хүрэх төдийд хүчтэй өвдөлт мэдрэх юм уу эсвэл зарим нэг хэсэг юу ч мэдрэхгүй болох тохиолдол гардаг.
Энэ нь хөдөлгөөний мэдрэлд нөлөөлж, булчингийн сулрал, булчингийн хатингиршил үүсгэж болно.
Захын мэдрэлийн мэс заслын төвд захын мэдрэлийн эмгэгийн талаар нарийн мэргэшсэн, мэдлэг, туршлагатай гэмтэл согогийн мэс засал, сэргээн засах эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмч нар ажилладаг. Эмч биеийн үзлэг, булчингийн цахилгаан бичлэг, мэдрэлийн цахилгаан бичлэг зэрэг шинжилгээний тусламжтайгаар мэдрэлийн эмгэгийн нарийн байршил, шалтгааныг тодорхойлж, зохих эмчилгээг хийдэг.