Танилцуулга
Дурангийн мэс ажилбар болон судасны мэс заслын эмч нарын хамтарсан үзлэг эмчилгээ
Гемодиализ эмчилгээг үр дүнд хүргэе гэвэл гемодиализ эмчилгээ хийдэг судсыг эрүүл байлгах хэрэгтэй. Судсыг сайтар арчилж тордохгүй бол цус бүлэгнэн бөглөрч, өвчтөний амь насанд аюул учруулж болзошгүй.
Ихуа их сургуулийн Мугдун салбар эмнэлгийн Гемодиализ судасны төв нь 24 цагаар нээлттэй байдаг яаралтай тусламжийн утас(02-2650-2598) ажиллуулдаг бөгөөд гемодиализ эмчилгээтэй өвчтөний судас нарийссан юм уу эсвэл бүлэгнэл үүссэн тохиолдолд судасны дурангийн мэс ажилбар болон судасны мэс заслын эмч нараас бүрдсэн хоёр баг тухайн өдөртөө мэс засал хийдэг.
Эмнэлэгт ирсэн өдрөө нэг удаагийн үзлэгээр судасныхаа асуудлыг бүрэн шийдэх боломжийг олгож, хамгийн дээд зэргийн эмчилгээ тусламж үзүүлэхийн тус төвийн зорилго юм.