Дүрс оношилгооны тасаг нь энгийн дүрс оношилгооноос эхлээд флюроскопийн шинжилгээ, CT (компьютер томограф), MRI(соронзон резонанст томограф), эхо(хэт авиан оношилгоо), ангиограф(судасны зураг авах) зэрэг оношилгоо шинжилгээнүүдийг хийдэг.
Төрөл бүрийн зураг авах, оношилгоо шинжилгээний аргын тусламжтайгаар бие махбодид үүссэн гэмтлийн байрлал, хэмжээ,шилжсэн байршлыг тодорхойлдог бөгөөд мэргэжилтний уншсан шинжилгээний үр дүн нь эмчлэгч эмчийн тухайн өвчтөнд ямар эмчилгээ хийх ёстойг шийдвэрлэхэд тусалдаг.
Дүрс оношилгооны тасаг нь толгой ба хүзүүний цацраг туяа, хүүхдийн цацраг туяа, цээжний цацраг туяа, яс-булчингийн тогтолцооны цацраг туяа, шээс, нөхөн үржих эрхтний системийн цацраг туяа, судасны болон интервеншн цацраг туяа, хөхний цацраг туяа зэрэг эмчилгээг хийдэг.
Салбар тус бүрийн нарийн мэргэжсэн эмч CT, MRI, эхо, ангиографийн шинжилгээ, шинжилгээний хариу унших ажлыг гүйцэтгэдэг.
Мөн бусад цацраг туяа шинжилгээг хийж, шинжилгээний хариугуншихаас гадна элэгний хорт хавдрын каротид эмболизаци, арьсан доорх буглаа зайлуулах,тархины судасны цүлхэн болон тархины судасны эмгэгийн мэс заслын бус эмчилгээ зэргийгдурангийн мэс ажилбартай хослуулан хийж байна.