Танилцуулга
Хоол боловсруулах эрхтний эмгэгийн оношилгоо, эмчилгээ
Ихуа их сургуулийн Мугдун салбар эмнэлгийн Хоол боловсруулах эрхтний тасаг нь улаан хоолой, ходоод, арван хоёр нугалаа гэдэс зэрэг хэвлийн дээд хэсгийн эрхтэн, нарийн гэдэс, бүдүүн гэдэс зэрэг хэвлийн доод хэсгийн эрхтэн, элэг, нойр булчирхай, цөс зэрэг эрхтний эмгэгийн оношилгоо эмчилгээг хариуцдаг.
Тус тасагт улаан хоолойн хавдар, ходоодны хавдар, улаан хоолойн сөргөө, ходоодны хямрал, ходоодны шарх зэрэг ходоод улаан хоолойн эмгэг, бүдүүн гэдэсний хортой болон хоргүй хавдар, гэдэсний үрэвсэлт өвчин, гэдэсний үйл ажиллагааны алдагдал, крон-шархлаат колит, бечет өвчин, гэдэсний сүрьеэ зэрэг бүдүүн гэдэсний эмгэг, элэгний хорт хавдар, элэг хатуурал, цочмог болон архаг элэгний үрэвсэл, элэгний өөхлөлт,цөсний чулуу, цөсний хорт хавдар, цөсний замын хавдар, нойр булчирхайн үрэвсэл,нойр булчирхайн хорт хавдар зэрэг элэг·нойр булчирхай·цөсний замын эмгэгүүдийг эмчилж байна.