Шүд шилжүүлэн суулгах эмчилгээ: Tooth Transplantation
Шүд эрт унасан тохиолдолд амны хөндийд ургалгүй саатсан өөрийн шүдийг шилжүүлэн суулгаж шүдний үйл ажиллагааг(зажлах, авиа дуудах, гоо зүйн) хангадаг мэс ажилбар юм. Ихэнхдээ эрүүний ясанд саатсан агт арааг(3-р их араа) 1-р их арааны(6 настайд ургаад хамгийн удаан хугацаагаар хэрэглэгдэх ёстой шүд) байранд шилжүүлэн суулгах юм уу, дээд эрүүнд саатсан соёог байранд нь оруулан тэгшилж, доод эрүүний жижиг араа шүдийг өөр байранд шилжүүлэн суулгадаг.
Шүд буцаан суулгах эмчилгээ
Гэмтлээс болж сугарч унасан шүдийг дахин байранд нь буцааж суулгах арга. 2 цагийн дотор буцаан суулгавал сэргэх боломжтой.
Эрүүний гажиг засах эмчилгээ: Шаамий урт эрүү, далий эрүү, жижиг эрүү
Ерөнхийдөө шүдний эгнээг хэлбэржүүлэх эмчилгээ болон эрүүний гажиг засах мэс заслыг зэрэгцүүлэн хийдэг. Мэс засал хийхийн өмнө 6 сараас 1 жилийн хугацаанд шүдний гажиг засах эмчилгээг хийсний дараа мэс засал хийж байж хүссэн хэмжээндээ хүртэл засаж чадах бөгөөд мэс заслын дараа өөрчлөгдөх нь бага.
Эрүүний үений эмгэгийн эмчилгээ
Тус эмгэгийн үед эрүүний үеэр дуугарч өвдөн хатуу зүйл идэж чадахгүй болох бөгөөд өвчин даамжирвал ам ангайхаа больж хоол хүнс зажилж чадахаа больдог.
Ерөнхий эмнэл зүйн үзлэгээс гадна MRI шинжилгээ нь эрүүний үеийн зөөлөн эдийн хэлбэр, хөдөлгөөнийг сайн харуулдаг. Мөн булчингийн мэдрэл, хүчний байдал, үений дуугаралт, дээд доод шүдний хазалт зэргийг нэгдсэн байдлаар шинжлэн эмчилгээний чиглэлийг тодорхойлдог нэгдсэн шинжилгээний төхөөрөмжийг хэрэглэх нь хялбар байдаг.
Имплант суулгах эмчилгээ
насан шүдний ормон дээр ясанд нь суулгадаг “хиймэл шүд” нь юу ч хамаагүй зажилж болдог, бас гоё сайхан хэлбэртэй, тогтоохын тулд хажуу талын шүдийг өрөмдөж багана болгохгүй гээд олон сайн талуудтай.
Уруул тагнайн сэтэрхийний цогц эмчилгээ
Уруул тагнайн сэтэрхийг нийлүүлж оёлоо гээд эмчилгээ дуусчихдаггүй.
Хүүхэд өсөж том болохын хэрээр шүд арчлах, буйлыг зөв хэлбэржүүлэх, хамар болон амны хоорондох зайг дүүргэх, эрүүний өсөлтийг зохицуулах, сэтгэл зүйн эмчилгээ, чих хамар хоолойн эмчилгээ, мэс заслын бус гоо сайхны эмчилгээ, хэл ярианы засал зэрэг нь хоорондоо хамааралтай байдаг тул бүгдийг нь хамарсан цогц тусламж эмчилгээ шаардлагатай.
Амны хөндийн хорт хавдар
Амны хөндийн хорт хавдар нь буйл, уруул, тагнай, хэл, хацар зэрэгт шархлан зовиурлах байдлаар үүсэх бөгөөд хоол хүнс идэх үед байнга хорсон өвдөж, 2 долоо хоногоос дээш хугацаа өнгөрсөн ч эдгэрдэггүй.
Амны хөндийн хорт хавдрыг эхэн үед нь тайрч авахыг урьтал болгодог бөгөөд үүний дараа цацраг туяа, химийн эмчилгээг үргэлжлүүлэн хийдэг. Гадна талын хавдрыг авахдаа эрхтний үйл ажиллагаа нь дахин сэргэх бололцоог хангаж өгөх хэрэгтэй.
Шүлсний булчирхайн эмгэг болон шүлсний булчирхайн чулуу(Salivary stone, Sialolithiasis)
Уруул болон хацрын өвдөлттэй мэдрэлийн эмгэгийн(Trigeminal Neuropathy)оношилгоо, мэс засал
Зам тээврийн ослоос үүдэлтэй эрүү, нүүрний гэмтлийн(Maxillofacial trauma)цогц эмчилгээ
Шүдний гаралтай хамрын дайвар хөндийн үрэвсэл(Хамрын дайвар хөндийн үрэвсэл: Maxillary Sinusitis)
Наслалт тогтоох үзлэг болон биеийн үзлэг