Шүдний гажиг заслын тасаг
Танилцуулга
Шүдний гажиг заслын тасаг нь тэгш бус буруу хазалттай шүдний согогийг оношлон эмчилдэг.
Аппарат эмчилгээ
1. Урд шүдийг аппарат ашиглан хэсэгчлэн засах (урд шүд)
Өнөөг хүртэл гажиг заслын эмч нар шүдийг засахдаа голчлон аппаратаар засдаг байсан бөгөөд одоо байгаа эдгээр гажиг заслын төхөөрөмжүүд нь ихэвчлэн гоо зүйн хувьд онцгүй, шүдэнд эвгүй байдаг тул өвчтөнүүд шүдний эмчилгээ хийлгэхээс татгалздаг байсан. Харин бид аппаратнаас гадна илүү энгийн бөгөөд тохиромжтой, засах боломжтой төхөөрөмжийг зохион бүтээсэн.
"Аппаратаар гажиг засал хийх " нь аппарат хэрэглэхгүйгээр нимгэн супер уян хатан NiTi утсыг ашиглан хийж буй гажиг заслын шинэлэг арга юм. Энэ нь олон улсын патентаар хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгийн технологи юм.
Дараах зурагт үзүүлснээр урд хэсэгт давхарладсан (шүд муруйсан) шүдтэй өвчтөнд зориулагдсан нарийн утсыг хэрэглэснээр хангалттай үр дүнд хүрч чадна.
2. Аппаратаар арын (моляр) хэсэгчилсэн засвар хийх
Төрөлхийн араа шүдгүй, цооролт, буйл муутайн улмаас шүд авахуулах үед зэргэлдээх шүд нь дутуу шүдний орон зайд очдог. Шүд дутсан үед протез эмчилгээ, имплант эмчилгээ хийхийн тулд эхлээд унасан зэргэлдээ шүдийг шулуун болгохын тулд гажиг заслын эмчилгээ шаардлагатай.
Урьд нь хэрэглэж байсан шүд босгох төхөөрөмж нь олон шүдний хавсралттай төвөгтэй, гадны биетийг маш ихээр мэдэрдэг, үе үе үзлэг хийх шаардлагатай байсан. Ихуа Их Сургуулийн Мугдун эмнэлгийн шүдний гажиг заслын тэнхимийн бүтээсэн гажиг заслын аппарат нь зөвхөн нэг супер уян утаснаас бүрддэг тул гадны биетийн мэдрэмж багатай, өвчтөнд тохирсон нарийн төхөөрөмж учраас манайхаар үйлчлүүлж буй өвчтний тоо нэмэгдсээр байна.
Одоогийн байдлаар энэ төхөөрөмжийг эмнэлзүйн хувьд идэвхтэй ашиглаж байгаа бөгөөд амжилттай эмчилгээ, өвчтөний сэтгэл ханамжийн талаар маш сайн үнэлгээ авч, хэд хэдэн патентын хүсэлт гаргаж, дотоодын болон гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд олон нийтлэл хэвлүүлээд байна.
Амны хөндийн 3D дижитал сканнер, симуляцийг ашиглан төхөөрөмж үйлдвэрлэх
Амны хөндийн сканнер нь жижиг камераар амны хөндийд 3D дүрсийг гаргадаг өндөр технологийн төхөөрөмж юм. Ихуа Их Сургуулийн Мугдун эмнэлгийн шүдний гажиг заслын тасаг нь их сургуулийн эмнэлгийн хувьд анх удаа амны хөндийн сканнерыг эмнэл зүйн хувьд идэвхтэй ашиглаж байна.
Амны хөндийн сканнер нь шүдний хэв авах ажлыг дижитал хэлбэрт шилжүүлдэг тул өвчтөний шүдний хэв авах үеийн таагүй мэдрэмж, эмх замбараагүй байдал байхгүй бөгөөд 3D компьютерийн симуляцийн тусламжтайгаар илүү боловсронгуй гажиг заслыг хийх боломжтой. Түүнчлэн, 3D сканнераас олж авсан өгөгдлийг өвчтөний амны хөндийн нөхцөлд хамгийн тохиромжтой загварыг загварчлахад ашигладаг бөгөөд энэ загварыг ашиглан илүү боловсронгуй гажиг заслын төхөөрөмжийг үйлдвэрлэдэг. Ийм аргаар үйлдвэрлэсэн шүдний апратанд шууд бус холбох арга нь давтагдах чадвар, нарийвчлалыг нэмэгдүүлж, өвчтөний таагүй мэдрэмжийг бууруулж, эмчилгээний хугацааг богиносгодог.
Ялангуяа тунгалаг аппратыг үйлдвэрлэх тохиолдолд урд нь датаг гадаадад байрлах төв оффис руу шуудангаар явуулахад хугацаа их шаарддаг байсан бол амны хөндийн сканнер ашиглан сканнерын датаг төв оффис руу шууд дамжуулдаг болсон бөгөөд энэ нь эмчилгээний эхлэлийг эрс богиносгох боломжтой болсон.
Ихуа Их Сургуулийн Мугдун эмнэлэг нь , эрдэм шинжилгээний салбарт идэвхтэй оролцож, судалгааны ажил хэвлүүлэхээс гадна, 2014 онд зохиогдсон Солонгосын 47 дахь шүдний гажиг заслын нийгэмлэгийн зүгээс зохион байгуулсан дижитал амны хөндийн сканнер ашиглахад гарч болох алдааны шалтгааны талаар анализ хийж Table клиникийн салбарт нэг дүгээр байрны шагнал хүртсэн.
Хүүхдийн шүдний гажиг засах
Шүдний гажиг засах эмчилгээний эхлэл : Байнгын шүд цоорох үед 6 настайдаа шүдний эмчтэй зөвлөлдөх нь зүйтэй. Араг ясны эмгэггүй өсөлттэй тохиолдолд байнгын шүд нь ургаж дуусах 12-13 насанд гажиг заслын эмчилгээ хийх хамгийн тохиромжтой цаг гэж хэлж болох ба ясны эмгэгтэй тохиолдолд(Орсгор, Шаамий эрүү, Богино эрүү) 6 нас (бага сургуулийн нэг дүгээр анги) тай үед эхний шүдний гажиг заслийн эмчтэй зөвлөлдөх нь зүйтэй.
Шаамий эрүү
Шаамий эрүү нь доод талын эрүү нь урагшаа сунаж харагддаг тул гоо сайхны хувьд өвчтөн өөрөө болон асран хамгаалагч нь идэвхтэй эмчилгээ хийлгэхийг зорьдог эмгэг юм. Нүүрний энэхүү гажиг нь томрох тусам илт мэдрэгддэг тул өсвөр насны хүүхдүүд санаа зовж сэтгэл санааны хувьд хүнд байдаг нь олонтаа.
Шаамий эрүү нь энгийн эмчилгээгээр хялбар эмчлэгддэг боловч ихэнхдээ түр зуур сайжирч байгаад дахин давтагдах тохиолдол их байдаг. Энэ шалтгааны улмаас бага насанд гажиг заслын эмчилгээ нь өвчтөн болон тэдний асран хамгаалагч нарт баталгаатай эмчилгээг амлахад хэцүү байдаг.
Иймд үр дүн муутай тохиолдлыг шүд бүрэн бэхжиж дууссаны дараа гажиг заслын эмчилгээ, эрүү засах мэс засал (эрүүний мэс засал) зэргээр шийдвэрлэх хэрэгтэй. Тиймээс гажиг заслийн эмч нар эмчилгээ хийх гэж буй хүүхдийн шаамий эрүүний гажиг засал сайн болох үед цаашдын эмчилгээнд анхааралтай ханддаг.
Өсөлт бүрэн явагдсан залуу насандаа эмчилгээ хийвэл сайн үр дүнд хүрч болох ч асуудал нь энэ насныхныг эмчилгээний цагыг тааруулахад хүндрэлтэй байдаг. Энэ нь эмчилгээ богино хугацаанд дуусдаггүй, урт хугацаанд хийлгэх шаардлагатай байдагтай холбоотой юм.
Хичнээн үр дүнтэй төхөөрөмж байсан ч өвчтөний оролцоогүйгээр ямар ч хэрэггүй. Тиймээс манай эмнэлэгт хэрэглэж байгаа ТТБА аппрат нь өмнө нь хэрэглэж байсан төхөөрөмжтэй харьцуулахад зүүхэд харагдахгүй, хэрэглэхэд хялбар, зөвхөн шөнийн цагаар хэрэглэсэн ч хангалттай эмчилгээний үр дүнг харах боломжтой.
Ихуа Их Сургуулийн Мугдун эмнэлэгээс хөгжүүлж дотоодын патент (патентийн дугаар: 178104) болон АНУ-ын патент (АНУ-ын патентын дугаар: 6027340) авсан шаамий эрүүний аппрат TTBA-ийн бүтэц нь дээд эрүүнд суурилуулсан хүрээ (дээд эрүүний чигжээс) ба доод эрүүнд суурилуулсан хүрээ (доод эрүүний чигжээс), мөн дээд, доод хүрээг холбохын тулд металлаар хийсэн нум хэлбэртэй татах хүрээ (татах нуман хаалт) аар хуваадаг.
Ихуа Их Сургуулийн Мугдун эмнэлгийн шүдний гажиг заслын тасагт энэ төхөөрөмжийг ашиглан эмчилгээний үр дүн харьцангуй сайн гарсан олон тохиолдол бий.
Насанд хүрэгчдийн шүдний гажил засал
1. Хэсэгчилсэн гажил засал
Шүд унаад олон жил болсон эсвэл буруу ургасан шүдээ зөв байрлалд оруулахын тулд заавал эмчилгээ хийлгэх шаардлагатай. Зөвхөн шаардлагатай хэсгийг хэсэгчлэн засах боломжтой.
2. Зайтай шүдний гажил засал
Урд шүдний завсар их байх тохиолдолд урд шүдний завсарыг засахын тулд илүү гоо зүйн хувьд үзэмжтэй аппратыг хийх боломжтой болгодог.
3. Эрүүний (мэс заслын) гажил засал
Хурц хэлбэрийн шаамий эрүү, богино эрүү, нүүрний тэгш бус байдал зэрэг нь зөвхөн гажиг заслын эмчилгээгээр нүүрний хэлбэрийг мэдэгдэхүйц сайжруулах боломжгүй тул мэс засал хийдэг. Энэ тохиолдолд хагалгааны өмнөх 3 сараас 1 жил хүртэлх хугацаанд гажиг заслын эмчилгээг хийсний дараа 1 долоо хоног орчим эмнэлэгт хэвтэн мэс засал хийлгэж, хагалгааны дараа 6 орчим гажиг заслын эмчилгээг үргэлжлүүлж шүдийг эмх цэгцэнд оруулдаг.
Хэвийн бус ясны бүтэцтэй хүмүүсийн шүд нь тухайн байдалд тохирон байрласан байдаг. Мэс заслын өмнөх гажил засал нь эдгээр хэвийн бус шүдний байрлалыг хэвийн болгох үйл явц юм. Мэс заслын өмнөх гажил заслаар дамжуулан хагалгааны үед эрүүний ясны хөдөлгөөн болон байршлыг тогтоодог маш чухал бөгөөд зайлшгүй шаардлагатай үйл явц юм.
4. Доод эрүүнд илүү ургасан шүдний гажиг засал
Урд нь хэрэглэж байсан (шүдний гадна талд бэхлэгдсэн) төхөөрөмжөөс ялгаатай нь шүдний араар шүдний хооронд байрладаг ба энэ нь ил багатай, гоо зүйн хувьд давуу юм. Эхэндээ хоол зажлах, дуудлагын гажиг зэрэг таагүй байдал гардаг ч тодорхой хугацааны дараа дасан зохицож, дасдаг болохоор нэг их асуудал болдоггүй.
5. Тунгалаг аппрат
Гажиг заслийн аппрат ба төмөргүй тунгалаг хуванцар хүрээ ашиглан шүдийг засах эмчилгээний аргыг хэлдэг.
Шүдэнд төхөөрөмж наалдаж байрлахгүй учир гоо сайхны хувьд үзэмжтэй бөгөөд амны хөндийн эрүүл арчилгаанд хялбар эмчилгээний хувьд өвчтний оролцоо чухал бөгөөд эмчилгээний тохиолдлууд нь сонголт ихтэй байдаг тул шүдний эмчийн зөвлөгөө зайлшгүй шаардлагатай байдаг.